<html> <head> <title>Variable examples</title> </head> <body> <?php $i = 8; echo $i." * ".$i." = ".$i*$i."<br />"; $i = 3.14; echo "The PI number is ".$i."<br />"; $i = "Gansukh"; echo "This blog's author is ".$i."<br />"; ?> </body> </html>Эндээс харахад хувьсагчин зарлах, утга оноож төрөл шилжүүлэх нь хичнээн уян хатан байгааг харж болно. Нэг нэрээр зарлагдсын хувьсагчиг бүхэл, бутархай, тэмдэгт мөр утгуудыг оноож өгч болно.
HTML кодон дотроо PHP кодоо хавсаргаад, хуудасныхаа гарчиг зэргий HTML хуудсанд өгдөг title tag дотор бичсэн нь броузерийн гарчигт харагдаж байгааг анзаарсан байх.
Програмчлалын хэлүүдэд глобал хувьсагч буюу програмын аль ч функцэд дуудагдан ашиглагдаж болох өгөгдлийг зарлаж, ашиглаж болдог(C/C++ хэлэнд аль функцийн дотор биш #include директевүүдийн дор, паскал хэлэнд програмын эхэнд var гэж зарлагдсан, Жавад public static хувсагч гэх мэт).
<?php function setHello(){ $i = "Hello World"; } $i = 0; echo $i."<br>"; ?>Дээрхи кодыг ажиллуулах 0 мөрийг л хэвлэнэ. setHello() функц дуудагдсан ч $i хувьсагчийн утганд өөрчлөлт ороогүй гэсэн үг. setHello() функцийн тусламжтй $i хувьсагчийн утгыг өөрчлөх боломжтой ($i хувьсагчийг глобал хувьсагч) болгохын тулд global түлхүүр үгийн тусламжтай
<?php function setHello(){ global $i; $i = "Hello World"; } $i = 0; setHello(); echo $i."<br>"; ?>болгоход хангалттай.
Умшив. Яг одоо PHP сайт хийж байна. Чи ороок шүү :) Query ажиллуулах талаар жижгхөөн Documentation бэлдэж сууна. CosmosWiki гээ нээгдэхийг хэчнээн их хүсэж байна аа.
ReplyDelete