2010/01/02

PHP: Hello World!


Юуны өмнө XAMPP татаж аваад суулгах хэрэгтэй. Өмнөх бичлэг дээр татаж авах линкүүд байгаа. Windows-д зориулсан хувилбарыг суулгасны дараа XAMPP Control Panel ажиллуулахад дараах байдалтай цонх гарч ирэх ба Apache, MySQL service-үүд Running төлөвт байгаа тохиолдолд бидний бичсэн PHP, MySQL project-ууд ажиллах боломжтой болно.

За одоо ямар ч програмчлалын хэл судалж эхэлж байгаа хүн бүхний бичдэг Hello World програмаа бичье. PHP хэл нь HTML кодтой хавсарч хэрэглэгддэг хэрэглэгддэг ба PHP дээр, дан ганц PHP гэлтгүй вэб програмчлалд суралцахаар шийдсэн л бол HTML кодчилолын өндөр мэдлэг, CSS, JavaScript-ийг зохих хэмжээнд эзэмшсэн байх шаардлагатай. (CSS, JavaScript-ийг төгс судлаад, photoshop, gimp гэх мэт компьютерийн график тал дээр дажгүй бол төгс дизайнтай вэб хийж болно доо хэхэ. За тэр олон үг яахав гол асуудал руугаа оръё.)


Суралцаж эхлэхэд бидэнд Notepad, Notepad++, gedit гэх мэт жирийн Text Editor байхад хангалттай. Цаашаа судлаад ирэхээрээ ямар IDE ашиглах нь таны мэдэх хэрэг ;)

PHP код маань
<?   ?> юм уу <?php  ?>
тагуудын завсар бичигддэг. Гэхдээ 2 дахь хэлбэрээр бичиж сурах нь тохиромжтой байдаг.

За ингээд хамгийн анхны програм Hello World.

<?php
   echo "Hello World!"."<br>";
   print "Hello PHP!"."<br>";
?>

echo болон print команд(функц) нь ялгаагүй вэб броузер дээр хэвлэх үүрэгтэй функцууд. Хэрвээ та анзаарсан бол хэвлэж байгаа тэмдэгт мөр дотор маань HTML кодчилолын мөр шилжүүлэх <br> tag орсоон байгааг анзаарсан байх. Хэвлэх тэмдэгт мөрүүдийг залгахдаа цэгээр тусгаарлан бичдэг.

Одоо бичсэн кодоо хадгалъя.
Windows дээр C:\xampp\htdocs директор дотор вэбүүдээ хадгалдаг. Тэндээ шинэ прожектдоо зориулаад Hello нэртэй фолдер үүсгээд дотор нь Hello.php гээд хадгалчих.

Одоо харин энэ кодоо ажиллуулахдаа вэб броузераа нээгээд хаягийн мөрөнд http://localhost/Hello/Hello.php гээд бичээд нээвэл дараах байдалтай харагдаж байвал бүх зүйл ОК та анхны програмаа ажиллуулж чадлаа гэсэн үг ;) Баяр хүргэe.


No comments:

Post a Comment

Миний бичсэн бичлэг танд өчүүхэн ч болтугай хэрэг болсон бол сэтгэгдлээ бичиж үлдээхийг хүсье. Баярлалаа :)