2010/01/22

OpenGL on Linux

Шаравсамбуу андын блог дээрээ нийтэлсэн зааврыг өөртөө мартахааргүй ойр байлгах үүднээс блог руугаа хуулж оруулав.
Үбүнтү дээрээ тохируулсныгаа блог дээрээ тэмдэглэн үлдээж байгаа нь энэ.
Ойрын үед Code::Blocks гэдэг C++ IDE-д дурлаад байнаа. Энэ IDE нь Виндөүс Линукс МакОС алин дээр нь ч гэсэн ажилладаг яг л VS-ийн C++ шиг гээд бодчих гэхдээ компонент засварлагч байхгүй.
Эхлээд C/C++ ийг суулгах хэрэгтэй.

$sudo apt-get install g++ gcc

Дараа нь codeblocks-ийг суулгах хэрэгтэй


$sudo apt-get install codeblocks

Мөн танд код хөгжүүлэлт хийхэд зориулагдсан нэмэлт хэрэгслүүд хэрэг болно

$sudo apt-get install build-essential gdb subversion
$sudo apt-get install automake autoconf libtool
$sudo apt-get install libgtk2.0-dev libxmu-dev libxxf86vm-dev

Харин wxWidgets GUI toolkit -ийг хэрэглэхийг хүсвэл дараах байдалтай
хийгээрэй. Code::blocks нь өөрөө цэвэр wxWidget дээр бичигдсэн байдаг.

$ sudo apt-get install libwxbase2.8-dev wx2.8-headers libwxgtk2.8-dev

Ингээд C::B суугдлаа.
$codeblocks
гэж шууд команд мөрнөөс дуудаж ажиллуулж болно. Application->Programming->Code::Blocks IDE гэж бас ажиллуулж болно.
хамгийн эхний сонголтод "GNU GCC compiler" -ийг сонгоод эхлүүлнэ.

Харин одоо OpenGL-тэй хэсэг эхлэх гэж байна. GLUT-санг өмнө нь дурдаж байсан билээ. Дараах байдалтайгаар суулгана.

$ sudo apt-get install freeglut3 freeglut3-dev

юуны өмнө таны үйлдлийн системд OpenGL ажиллах эсэхийг нэг шалгаад үзээрэй. Ажиллахгүй байвал mesa санг суулгаад үзээрэй. Шалгахдаа
$ glxinfo | grep direct
гэхэд нь
direct rendering : yes
гэсэн хариу өгч байвал асуудалгүй байгаан байна гэж ойлгоорой. no гэж байвал та график картныхаа драйверийг тохируулах хэрэгтэй эсвэл mesa санг шууд суулгаарай.

Харин одоо Code::Blocks дээрээ file->new->project... гэж ороод GLUT project-ийг сонгоно. "Please, Select GLUT's location:" гэж асуухаар нь
/usr замыг зааж өгөөрэй. Ингээд л болоо.

Мөн код блокс дээрээ build цэсний build гэж кодоо компайлддаг эсвэл ctrl+f9 дарсан ч болно. Ажиллуулахдаа build->run гэнэ эсвэл ctrl+f10 гэж болно. Build хийхэд болохгүй байгаад байвал прожект дээрээ mouse2 дараад properties... гэж ороод Build Targets гэсэн хэсэгт таны хөрвүүлэх ёстой соорс кодууд чагтлагдсан байгаа эсэхийг шалгаарай. Чаглагдаагүй бол чагтлаад OK. одоо build , run хийхэд асуудалгүй.

мөн c-cpp гарын авлагыг татаж авахаа битгий мартаарай
$sudo apt-get install c-cpp-reference
Ингэснээр /usr/share/doc/c-cpp-reference/index.html замд орж дэлгэрэнгүй унших боломжтой.

[OpenGL ажиллаж байгаа байдал]







No comments:

Post a Comment

Миний бичсэн бичлэг танд өчүүхэн ч болтугай хэрэг болсон бол сэтгэгдлээ бичиж үлдээхийг хүсье. Баярлалаа :)