Монгол бичгээр вэб сайт бүтээх хүсэл эрмэлзэл сонирхол олон вэб хөгжүүлэгч, дизайнеруудад бодлын гүнд нь явдаг байх.
Харин вэб дизайныг Монгол бичигт тааруулан урлахад фонт, вэб броузер, гарын драйвер гэх мэт асуудал бэрхшээл их байсан ч, өдөр өдрөөр технологи хөгжихийн хэрээр фонтны асуудал шийдэгдсэн. Ихэнхи вэб броузерууд http://www.w3.org/TR/css-writing-modes-3/ босоо, хэвтээ, баруун зүүнгүй бичдэг болсон байна. /* Firefox дээр л энэ асуудал шийдэгдээгүй байв. {ubuntu дээр шалгав}
Энэ сэдэвтэй холбогдуулаад Bootstrap 3.0.2-ийн грид системийг монгол бичигт тааруулан жаахан өөрчилж үзэв.
Dropdown (Dropright?) гэх мэт component, js боломжуудыг ажиллагаанд оруулахад нэлээн засвар өөрчлөлт орох бололтой.
No comments:
Post a Comment
Миний бичсэн бичлэг танд өчүүхэн ч болтугай хэрэг болсон бол сэтгэгдлээ бичиж үлдээхийг хүсье. Баярлалаа :)