2013/12/01

Монгол бичгийг вэбэд дүрслэх

Эх монгол бичгээ хэрэглэх хүсэл, тэр тусмаа вэбэд алдаагүй, дүрслэх хүсэл олон хэрэглэгч, хөгжүүлэгчдэд байдаг байх. Олон үйлдлийн системүүдэд фонт, гарын драйвер суулгах гэх мэтээр өөр өөрийн аргаар дүрслэх арга хэрэгслүүдийг хэрэгжүүлж байгаа ч өнөөг хүртэл крилл, латин үсэгтэй адил хялбар хэрэглэх боломж үүсээгүй л байна.

Харин саяхан Амаржаргал хэмээх залуугийн хийсэн драйвер, шинэ фонт http://mongoltolbo.com/hutuch/ хаяг дээр гарсан байна. Вэб-д Монгол бичиг дүрслэх боломжуудад нэлээн үсрэлт хийхийн эхлэл болох болов уу гэж бодогдов.



Ubuntu үйлдийн систем дээр Firefox дээр алдаагүй дүрслэгдэж байв.

᠂᠂᠂ ᠰᠡᠳᠭᠢᠯ ᠤᠷᠮᠠᠰ ᠪᠠᠳᠠᠷᠠᠨ ᠪᠠᠬᠠᠲᠤᠮᠤ᠂ ᠦᠰᠦᠨ ᠪᠤᠭᠤᠷᠤᠯ ᠥᠲᠡᠭᠦᠰ ᠪᠢ!
ᠬᠤᠲᠤᠭ ᠥᠯᠵᠡᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᠭ᠍ᠰᠡᠨ ᠬᠤᠪᠢ ᠶᠡᠬᠡ ᠵᠠᠶᠠᠭᠠᠲᠤ ᠲᠦᠮᠡᠨ ᠦ ᠮᠢᠨᠢ


Монгол улсын ерөнхийлөгчийн албан ёсны сайтын Монгол Бичиг дээрхи хувилбар гарсан нь ихэд таатай харагдав. http://www.president.mn/mng/

Эх монгол бичиг дээр олон олон сайтууд гарч, мартагдах шахсан бичиг үсэг эргэн түгэн дэлгэрэх болтугай.

Монгол бичгийн цахим дүрслэлтэй холбоотай мэдээлэл, холбоосууд:

http://monscript.blogspot.com/
http://mongolian-script.blogspot.com/

No comments:

Post a Comment

Миний бичсэн бичлэг танд өчүүхэн ч болтугай хэрэг болсон бол сэтгэгдлээ бичиж үлдээхийг хүсье. Баярлалаа :)