Интернэтийг өдөр тутмын хэрэглээгээ болгосон та бүхэн өөрийн интернэтээр хэдий хэмжээний мэдээлэл урсаж байгааг мэдэхийг хүсдэг болов уу гэж бодож байна. Миний хувьд G-mobile-н дараа төлбөрт багцыг ашигладаг болохоор өөрийн хэрэглээгээ хянахыг бүр ихээр хүсч байв :) Багагүй хайгуул, туршилт хийж энэ үүргийг гүйцэтгэх vnstat хэмээх програмыг оллоо. Ubuntu дээр CLI хувилбарыг хэрхэн суулгах, ашиглах талаар заавар бэлтгэлээ :)
Ubuntu дээр:$ sudo apt-get install vnstat
командаар vnstat програмаа татаж суулгана.
Харин дараа нь
$ sudo chmod o+x /usr/bin/vnstat
$ sudo chmod o+wx /var/lib/vnstat/
командуудаар харгалзах хавтасны зөвшөөрлийн зэрэг(permission)-ийг тогтоож өгнө.
Сүлжээний урсгалаа хянахын тулд сүлжээнийхээ интерфэйсийг мэдэх шаардлагатай.
$ ifconfig
командаар сүлжээнүүдийхээ талаар мэдээллийг харж болно.
Жишээлбэл eth0 интерфэйс бүхий сүлжээгээр урсаж байгаа мэдээллийн хэмжээг мэдэхийг тулд
$ vnstat -u -i eth0
командаар update хийж,
$ vnstat
командаар, статистикийг харахад дараах байдалтай харагдана:
Database updated: Thu Aug 30 13:40:01 2007
eth0
received: 90.65 MB (11.9%)
transmitted: 666.12 MB (88.1%)
total: 756.77 MB
rx | tx | total
-----------------------+------------+-----------
yesterday 49.94 MB | 378.44 MB | 428.38 MB
today 17.27 MB | 125.30 MB | 142.57 MB
-----------------------+------------+-----------
estimated 29 MB | 218 MB | 247 MB
Энэ програмыг ашиглах командуудын дэлгэрэнгийг
$ vnstat --help
командын тусламжтай илүү дэлгэрэнгүй уншаарай. Амжилт хүсье :)
PHP хувилбартай юм чинь бүр санаа амар, хаана ч хэрэглэж болох юм байна. Хувьдаа вэб сервэртэй бол түүн дээрээ хэрэглэвэл бүр тохиромжтой байх :)
ReplyDeletexeregtei ed bna shu. bayarlalaa
ReplyDeleteБи Миком ашигладаг. Ямар нэгэн хязгаарлалт байхгүй ч гэлээ хэрэглээгээ хянамаар л байлаа. Тун хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа.
ReplyDeleteӨө янзтай :) Баярлалаа
ReplyDelete