2010/05/14

Activating Apache Mod Rewrite

Ubuntu Apache server дээрх Web Project-доо Rewrite engine ашиглах гэтэл ерөөсөө ажиллахгүй байсан тул энэ алдааг яаж засах талаар жаахан хайгуул хийж шийдлийг олов. Танд ч бас хэрэг болж мэднэ :)

Эхлээд дараах командаар холболт үүсгэнэ.

sudo ln -s /etc/apache2/mods-available/rewrite.load /etc/apache2/mods-enabled/


sudo gedit /etc/apache2/sites-enabled/000-default

000-default файлыг root эрхээр нээгээд

<Directory /var/www/>
                Options Indexes FollowSymLinks MultiViews
                AllowOverride all
                Order allow,deny
                allow from all
                # This directive allows us to have apache2's default start page
                # in /apache2-default/, but still have / go to the right place
                # Commented out for Ubuntu
                #RedirectMatch ^/$ /apache2-default/
</Directory>

дээрх агуулга бүхий кодыг олоод AllowOverride хэсгийн ард байгаа None утгыг All болгож өөрчлөөд

sudo /etc/init.d/apache2 restart

командаар server-ээ restart хийхэд асуудалгүй ажиллаж байв :)

2010/05/03

PHP: Cookie-н тухай && Remember me нэвтрэлтийн жишээ

Интернэт хэрэглэх явцад cookie гэсэн хэллэг багагүй тааралддаг (цахим хөтөчийн түүх(history)-г цэвэрлэхэд clear cookie гэх мэт хэллэг тааралддаг). Вэб урлахад суралцаж байгаа бол энэ ойлголтыг мэддэг, програмлчилж оновчтой ашиглаж сурах нь зөв юм.

Cookie гэдгийг "хэрэглэгчийн компьютер дээр хадгалагдаж, цахим хөтөчөөр дамжуулан вэб үзэх(сервэрт холбогдох) үед сервертэй 'ойлголцох' мэдээлэл" гэж энгийнээр тайлбарлаж болох юм. Вэб програмд cookie-г ашиглах жишээг дурдвал: нэвтрэх form-г бөглөх хэсэгт "Remember me" буюу "Энэ компьютерт намайг сана" гэсэн сонголт, Yahoo гэх мэт сайтад энэ боломж нь "14 хоног үйлчилнэ" гэх мэт тайлбар харагддаг. Эдгээр боломжуудыг cookie-н тусламжтай хэрэгжүүдэг

2010/05/01

vnstat: Интернэт хэрэглээнийхээ хэмжээг хянах нь

Интернэтийг өдөр тутмын хэрэглээгээ болгосон та бүхэн өөрийн интернэтээр хэдий хэмжээний мэдээлэл урсаж байгааг мэдэхийг хүсдэг болов уу гэж бодож байна. Миний хувьд G-mobile-н дараа төлбөрт багцыг ашигладаг болохоор өөрийн хэрэглээгээ хянахыг бүр ихээр хүсч байв :) Багагүй хайгуул, туршилт хийж энэ үүргийг гүйцэтгэх vnstat хэмээх програмыг оллоо. Ubuntu дээр CLI хувилбарыг хэрхэн суулгах, ашиглах талаар заавар бэлтгэлээ :)