Vim текст засварлагчийн талаар өмнөх нийтлэлээс уншиж болно. Харин энэ удаад энэ текст эдитор дээр хэрхэн ажиллах талаар өөрийн өчүүхэн туршлагаас хуваалцахаар шийдлээ :)
тушаалын тусламжтай Ubuntu дээр суулгана. Ажиллуулахдаа:
командаар, эсвэл
хэрэв filename.ext файл байвал засварлагч нээнэ, хэрэв байхгүй бол шинээр энэ нэртэй файлыг нээнэ(хадгалалгүй програмыг хаавал устана!).
Програмыг нээсний дараа i товчийг дарж insert буюу засварлах горимоор ажиллаж эхэлнэ. Юу бичих нь таны мэдэх хэрэг :) Харин засварлах горимоос командын горим руу Ctrl+C товчны хослолоор шилжинэ.
Бичсэн текстээ хадгалахдаа:
эсвэл
Хэрвээ та ямар нэгэн програмчлалын хэлээр код бичээд түүнийгээ хөрвүүлэж ажиллуулах бол, зөвхөн хөрвүүлэх ч гэлтгүй терминалын команд биелүүлэх болбол :! тэмдэгтийн ард командаа бичиж ажиллуулах боломжтой.
гэх мэт.
Курсор буюу заагчийг удирдах
Командыг горимд байгаа үед курсорыг удирдахад:
Олон файлтай ажиллах
1. Tab нээж ажиллуулах
2. Дэлгэц хуваах буюу split
харин хуваагдсан дэлгүүцэд шилжихдээ Ctrl+W хослолоор нар зөв эргэн шилжинэ.
Програм бичих явцад гарч болох ганц нэг асуулт, хариулт
Automatic indentation: програмчлалд зориулсан бүхий л текст эдиторуудад энэ боломж байдаг. Энгийнээр тайлбарлав Enter товч дарагдах бүрд шинэ мөрийн эхэнд очих албагүй, курсор байрлаж байсан газрын яг дор нь шилжиж очно гэсэн үг. Үүнийг идэвхижүүлэхэд
Tab товчийг дарахад "үсрэх" зайг тохируулах
командыг хэрэглэнэ. Харин эдгээр тохиргоог /etc/vim/vimrc файлын төгсгөлд шинэ мөрөнд бичээд хадгалчих нь зүйтэй. vimrc файл нь өөрөө энэхүү засварлагчийн тохиргоонуудыг хадгалж байдаг файл юм.
Ер нь vim текст засварлагч маань өөрөө асар өргөн боломжтой, олон товчилбор(shortcut) хүчирхэг, гоёмсог plug-in-ууд их олонтой. Ер нь судлаад хэрэглээд байвал мөд барагдахгүй шинжтэй. Миний энэ бичсэн нийтлэлийн дагуу судалбал энгийн хэрэглээндээ энэхүү эдиторыг боломжийн түвшинд хэрэглээд сурчих боломжтой.
Аан нээрээ хэрэгтэй хэдэн командыг хэлж өгөхөө мартаж орхиж.

sudo apt-get install vim
тушаалын тусламжтай Ubuntu дээр суулгана. Ажиллуулахдаа:
vim
командаар, эсвэл
vim [filename.ext]
хэрэв filename.ext файл байвал засварлагч нээнэ, хэрэв байхгүй бол шинээр энэ нэртэй файлыг нээнэ(хадгалалгүй програмыг хаавал устана!).
Програмыг нээсний дараа i товчийг дарж insert буюу засварлах горимоор ажиллаж эхэлнэ. Юу бичих нь таны мэдэх хэрэг :) Харин засварлах горимоос командын горим руу Ctrl+C товчны хослолоор шилжинэ.
Бичсэн текстээ хадгалахдаа:
:w
эсвэл
:w [filename.ext]
Хэрвээ та ямар нэгэн програмчлалын хэлээр код бичээд түүнийгээ хөрвүүлэж ажиллуулах бол, зөвхөн хөрвүүлэх ч гэлтгүй терминалын команд биелүүлэх болбол :! тэмдэгтийн ард командаа бичиж ажиллуулах боломжтой.
:!javac HelloWorld.java
:!java HelloWorld
гэх мэт.
Командыг горимд байгаа үед курсорыг удирдахад:
k - Дээшээ р - Доошоо h - Зүүн l - Баруун тийш нэг нэг тэмдэгтээр шилжинэ. w - Үг үгээр зүүн тийш шижлинэ b - Үг үгээр баруун тийш шилжинэ ( - Өгөүүлбэр өгүүлбэрээр баруун тийш шилжинэ ) - Өгөүүлбэр өгүүлбэрээр зүүн тийш шилжинэ
1. Tab нээж ажиллуулах
:tabnew [file_name] //файлын нэрийг заагаагүй бол шинэ файл үүсгэдэг. :tabnext //дараагийн таб руу шилжих :tabprevious //Өмнөх таб руу шилжих :tabclose //Таб хаах :tabfind //Табыг нэрээр нь хайх :tabend //Хамгийн сүүлчийн таб :tabfirst //Хамгийн эхний таб
2. Дэлгэц хуваах буюу split
:split [file_name] //Файлын нэрийг өгөөгүй тохиолдолд дэлгэцийг босоогоор 2 хуваан нээлтэй байсан файлыг хувилан нээнэ
харин хуваагдсан дэлгүүцэд шилжихдээ Ctrl+W хослолоор нар зөв эргэн шилжинэ.
Програм бичих явцад гарч болох ганц нэг асуулт, хариулт
Automatic indentation: програмчлалд зориулсан бүхий л текст эдиторуудад энэ боломж байдаг. Энгийнээр тайлбарлав Enter товч дарагдах бүрд шинэ мөрийн эхэнд очих албагүй, курсор байрлаж байсан газрын яг дор нь шилжиж очно гэсэн үг. Үүнийг идэвхижүүлэхэд
:set autoindent
Tab товчийг дарахад "үсрэх" зайг тохируулах
:set tabstop=2
командыг хэрэглэнэ. Харин эдгээр тохиргоог /etc/vim/vimrc файлын төгсгөлд шинэ мөрөнд бичээд хадгалчих нь зүйтэй. vimrc файл нь өөрөө энэхүү засварлагчийн тохиргоонуудыг хадгалж байдаг файл юм.
Ер нь vim текст засварлагч маань өөрөө асар өргөн боломжтой, олон товчилбор(shortcut) хүчирхэг, гоёмсог plug-in-ууд их олонтой. Ер нь судлаад хэрэглээд байвал мөд барагдахгүй шинжтэй. Миний энэ бичсэн нийтлэлийн дагуу судалбал энгийн хэрэглээндээ энэхүү эдиторыг боломжийн түвшинд хэрэглээд сурчих боломжтой.
Аан нээрээ хэрэгтэй хэдэн командыг хэлж өгөхөө мартаж орхиж.
Tab товчийг дарахад "үсрэх" зайг тохируулах
:help //тусламжийн мэдээлэл :wq //хадгалаад хаах :q //тухайн нэг цонхыг хаах :q! //тухайн цонхыг хүчээ хэрэглэн хаах :qa! //бүх цонхыг хүчээр хааххаах командуудыг эхэн хэрд бичвэл хаагаад сайн судлалгүй мартчих болов гэж санасандаа хамгийн сүүлд бичье гэж бодож байсан юм :P одоо биччихлээ. VIMчин болох үйлсэд тань амжилт хүсье :)
#Vim is sexy
ReplyDeletesaihan niitlel baina oshoo delgerengui medeelel ogooroi

ReplyDelete