2010/03/30

Text editor: Vim

1976 оноос анхлан BSD Unix машинуудад хэрэглэгдэж ирсэн Vi текст завсарлагчийг 1991 онд Bram Moolenaar гэгч нөхөр илүү сайжруулан Vim=Vi Improved тэкст завсарлагчийг олон нээлттэйгээр GNU лизензийн дор гаргажээ.

Анхлан Unix төст үйлдлийн системүүд дээр гарсан ч одоогоор AmigaOS, Atari MiNT, BeOS, MS-DOS, Microsoft Windows 95/98/Me/NT/2000/XP/Server 2003/Vista/Server 2008, IBM OS/2 and OS/390, MorphOS, OpenVMS, QNX, RISC OS, Unix, Linux, BSD, and Mac OS, Apple Mac OS X дээр ажиллах болсон гэнэ.

"Programmer's Editor" гэж "алдаршсан" энэхүү текст засварлагч маань text user interface-тэй өөрөөр хэлбэл командын мөрнөөс ажиллана гэсэн үг. Командын мөрөнд ажиллахаа зүрхшээж байвал gVim буюу graphic user interface-тэй Vim хэрэглэхэд илүү хялбар (гэхдээ Терминалаас ажиллуулсан нь дээр дээ :)). Бүхий л програмчлалын хэлүүдийн соорс кодыг өнгөөр ялгах (highlight) хийдэг.

Vim-ийг элдвээр өргөтгөн ашиглах боломж бий. Сонирхуулахад Vim өргөтгөлийг өөрийх нь Vimscript гэсэн скрипт хэлээр бичдэг. Мөн MzScheme, Perl, Python, Ruby, Tcl гэх мэт хэлүүд дээр ч болдог.

Энэ эдитор дээр анхлан ажиллахад төдийлөн ойлгомжтой бус мэт санагдаж болох ч жаахан анхааралтай, оролдлоготой суувал хэдхэн минутын дотор энгийн хэмжээнд ажиллаад сурчих боломжтой. Амжилт хүсье :)

1 comment:

  1. Харин сайхан тухтай оролдноо та нарын твитийг хараад оролдох хүсэл маш ихээр төрж байгаа :D

    ReplyDelete

Миний бичсэн бичлэг танд өчүүхэн ч болтугай хэрэг болсон бол сэтгэгдлээ бичиж үлдээхийг хүсье. Баярлалаа :)