2009/08/04

Download videos from YouTube in Ubuntu

Ubuntu дээр YouTube-ээс видео татаж авдаг youtube-dl гэж програм байдаг юм байна. Над шиг хөгжмөөр "хооллодог" Ubuntu-чид дуртай видеогоо татаж авчихаад тухтайхан үзээд сууж байж болох нь. Тэнд ганц дуу хөгжим гэлтгүй бүхий л төрлийн, өргөн хүрээг хамаарах видео байдаг л даа. За тэр олон үг яахав. Энэ програмыг суулгахдаа:


sudo apt-get install youtube-dl

командыг терминал дээрээ бичиж суулгана.

Харин видео татаж авахдаа:

youtube-dl  http://www.youtube.com/video/url/

командаар Home Folder - тоо татаж авна.


Sponsors' Advertisement

5 comments:

  1. Аа их хэрэгтэй мэдээлэл байна.

    Харин би бол их мах аргаар татаад авчихдаг кк.

    Эхлээд видеогоо buffer буюу уншуулж дуусгчаад (улаанаар уншуулж дуусаад гэх юм уу даа кк) дараа нь firefox-оо Work offline болгоно. Дараа нь /tpm хавтас дотор нөгөө видео чинь орчихсон байдаг. Тэгээд л тэндээсээ хуулаад хүссэн газарлуугаа хуулаад авч болдог. Их бүдүүлэг арга ч гэлээ ямар ч нэмэлт програм хэрэггүйгээрээ давуу талтай юм уу даа :)

    Хэрвээ /tmp хавтас дотороосоо хуулж авахгүй бол тэр дороо устчихдаг!!!

    Ubuntu-тай холбоотой гоё гоё мэдээлэл тавьж байгаад чинь их баярлаа. Сүүлийн үед унших дуртай блогуудын минь нэг болоод байгаа шоо ;) Өшөө гоё нийтлэлүүдийг хүлээж сууя.

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Баярлалаа. Энэ програмаар татах нь буферлэхээс арай хурдан юм билээ. Хэд хэдэн туршилтаар баталсан :)

    ReplyDelete
  4. Өө ёстой мэдмээр юм байна. Та 2ийн мэдээлэл 2уулаа хэрэгтэй юм байна. Хасаагийн аргаар бол ямар ч хамаагүй буфер уншдаг сайтаас бичлэг татаж болно гэж ойлгож болох уу?

    ReplyDelete
  5. Би болохоор:
    $ sudo apt-get install clive
    $ clive YOUTUBE_URL
    гээд татаад авчихдаг.

    Татаж байхдаа эхнээс нь үзэж байж болдог :)

    Youtube-ээс өөр сэрвэрээс татах гэж байгаа бол buffer-лэж байхдаа юм уу дуусчихаад
    /tmp хавтаснаас хуулаад авчихдаг.

    Хэрвээ buffer-лэхэд удаан байвал http-header-г нь уншиж байгаад файлаа хаанаас татаад байгааг нь олоод татагчаар татчихдаг :)

    ReplyDelete

Миний бичсэн бичлэг танд өчүүхэн ч болтугай хэрэг болсон бол сэтгэгдлээ бичиж үлдээхийг хүсье. Баярлалаа :)