Саяхан өөрийн тооцоолуур дээрээ Ubuntu 9.04 суулгаад өөрийн өмнөх бичлэг дээрх (Мөнхбаатар ахын)аргаар G-mobile - аа холбох гэтэл ганц хоёр бэрхшээлтэй тулгарлаа.
Эхнийх нь гэвэл Ubuntu 8 дээр хамтдаа ирж байсан wvdial програм нь Ubuntu 9.04 дээр хамтдаа ирээгүй байв. Татаж аваад суулгах гэтэл өөр 4 package суулгахыг шаардаж байна. Татаж аваад л суулгачихна.
wvdial
libxplc
libwvstreams-base
libwvstreams-extras
libuniconf
Хэрэг болж магадгүй гээд package-уудыг 4shared.com дээр тавьчихлаа.
Харин
$ sudo modprobe usbserial vendor=0x05c6 product=0x3197
мөрийг терминал дээр бичихэд
FATAL: Module usbserial not found
гэсэн агуулгатай алдаа өгч байв.
Түүнээс гарахын тулд ерминал дээр gksu gedit /boot/grub/menu.lst гэж бичээд menu.lst файлыг нээнэ. Нээгээд дараах байдалтай мөрүүдийг олно.
title Ubuntu jaunty (development branch), kernel 2.6.28-11-generic custom
uuid 44daa138-39e6-450f-b840-76940da90d1f
kernel /vmlinuz-2.6.28-11-generic root=UUID=f2441938-7359-49d7-95eb-81f36a166757 ro quiet splash
initrd /initrd.img-2.6.28-11-generic
quiet
Одоо харин энд жаахан өөрчлөлийг оруулна.
title Ubuntu jaunty (development branch), kernel 2.6.28-11-generic custom
uuid 44daa138-39e6-450f-b840-76940da90d1f
kernel /vmlinuz-2.6.28-11-generic root=UUID=f2441938-7359-49d7-95eb-81f36a166757 ro quiet splash usbserial.vendor=0x05c6 usbserial.product=0x3197
initrd /initrd.img-2.6.28-11-generic
quiet
Харин usbserial.vendor=0x05c6 usbserial.product=0x3197 эдгээрийн ард байх тоонууд нь $lsusb мөрийг бичихэд гарч ирэх төхөөрөмжийн чинь тоонуудтай адилхан байх ёстой. Дараа нь Restart хийхэд бүх асуудал ОК.
Хамгийн сүүлд тохиолдсон асуудал гэвэл
sudo wvdial командаар холбогдох үед
--> WvDial: Internet dialer version 1.60
--> Cannot get information for serial port.
--> Initializing modem.
--> Sending: ATZ
ATZ
OK
--> Sending: ATQ0 V1 E1 S0=0 &C1 &D2 +FCLASS=0
ATQ0 V1 E1 S0=0 &C1 &D2 +FCLASS=0
OK
--> Modem initialized.
--> Sending: ATDT#777
--> Waiting for carrier.
ATDT#777
NO CARRIER
--> No Carrier! Trying again.
--> Sending: ATDT#777
--> Waiting for carrier.
ATDT#777
гээд холбогдож өгөхгүй байв. Тэгэхээр нь USB modem - оо Windows дээрээ ажиллуулаад UIM картныхаа PIN кодыг хүчингүй болгосноор дээрхи асуудлаас ангижирсан. Одоо харин жинхэнэ Linux - чин болох л үлдлээ. ;)
Ёстой хэрэгтэй мэдээлэл байна шоо. Бярлаа. Хэрвээ чи болвол манай LiMNux бүлгэмд нэгдээд moin.limnux.org гээд гарын авлага дээр наадхаа сайн санааны үүднээс оруулчуул их хэрэг болох юм байна даа.
ReplyDeleteөө тийн, чи түрүүн offline тооцоолуур дээр хэрхэн програм суулгах тухай асуугаад байсан http://khaschuluu.blogspot.com/2009/08/offline-ubuntu.html
За баярлалаа энэ их хэрэгтэй мэдээлэл болсон шүү. Нэг найз маань G-Mobiliin нэттэй тэгээд ubuntu ашиглах гэсэг асуудалтай тулгарсан юм тийм болохоор түүний асуудлыг шийдэхийн тулд надад маш хэрэгтэй болсийн. :)
ReplyDeleteБаярлалаа.
ReplyDeleteЭнэ заавар үнэхээр их хэрэг болсон шүү андаа баярлалаа
ReplyDelete