2009/03/31

Quotes about Laziness

Залхуурал гэгч "эвгүй нөхөр"-ийн талаар суутнууд ийн өгүүлрүүн.

Ларошфуко:


Залхуурал гэдэг хүмүүс бидний хүсэл таашаалын дотроос хамгийн мунхаг нь юм.

Бидэнд учруулсан хор хохирол нь нүдэнд үзэгдэхгүй хэдий ч түүн шиг бэлэн дүрэлзэж байдаг, түүн шиг хөнөөлтэй хүслэн алга аа.

Залхуурлын амар тайван жаргалыг эдэлж байхдаа бид хамгийн хатуу төлөвлөсөн ажлаа ч мартаж орхидог.

Залхуу хойрго арчаагүй хүмүүс нь ямагт юунд ч хэрэггүй хүмүүс болдог.

Ухарч няцан бэрхшээлээс айж шантран бэлтгэл дасгалыг "Дараа, эвтэй үед" хийхээр хойшлуулж байдаг хүн хэзээ ч амжилт олохгүй.

...Амжилт олоход нь саад бологч нь залхуу байдал мөн.

...Хамгийн ноцтой хэцүү нь залхуу зан бөгөөд залхууг зөвхөн зоригийн хүч чармайлтаар л даван туулж болно.

...Зориг муутай хүмүүст энэ нь онцгой ашигтай боловч, харамсалтай нь тэд зоригийн хүч чадал гаргаж чаддаггүй гэдгийг хэлбэл зохино.

Залхуурал бол эцэстээ хүнийг өвчтэй, амьдрал дорой, хоцрогдмол, уй гунигтай болгож, гэмшил мухардалд оруулдаг.

Юу ч хийхгүй гэдэг чинь залхуугаас л болдог хэрэг.

Залхуурал гэж хэцүү өвчин бий. Энэ өвчин бол төрөлхийн зүйл биш, харин булингартай сэтгэл, хар амиа бодсон бэртэгчин үзэл юм.

...Юуны өмнө залхуурал гэдэг өвчнөөс салах хэрэгтэй.

Сэтгэлээр унах бол залхуугийн садан мөн.

Н. Г. Чернийшевчкий:

Хийх юмгүй гиюүрэн суух нь бидний амь наснаас унтах нойр, ужиг өвчин хоёроос илүү хороодог.

Бие хүний өөртөө итгэх чанар нь хангалттай, хүчтэй атал залхуу учир бэлтэл дасгал хойш татагдан, зайлшгүй хэрэгтцээтэй ажил хэргийн оронд хоосон ярьж, цагийг ямар ч үр дүнгүй өнгөрөөдөг байна явдал бас бий.

Залхуугийн гайгаар хүн өөртэйгээ ажиллах ажлаа эхлэх буюу үргэлжлүүлэхээ хойшлуулж, бас янз бүрийн шалтаг шалтгаанаар биеэ цааргалан, өөрөө өөрийгөө хуурч байдаг. Ийм тохиолдолд өөрийгөө албаддаг байх хэрэгтэй. Ингэж дасгалаа таслах явдал дахин давтагдвал өөрийгөө шийтгэж, дуртай болон эрхэмлэж явдаг юмаа хасаж, орхих хэрэгтэй. Өөрийгөө хүмүүжүүлэх ажилд том ахиц, мэдэгдэхүйц амжилт гарсан үед өөрийгөө ямар нэгэн зүйлээр урамшуулах хэрэгтэй.

Өөрийгөө хүмүүжүүлэх ажлыг үлэмж идэвхжүүлдэг, нэлээд үр нөлөөтэй хэрэгсэл бол хамт олон буюу хүндэтгэж явдаг ойр дотны хүнийхээ өмнө үүрэг авах явдал мөн.

7 comments:

  1. Эд ч ёстой үнэн үгс байна даа..Хуулаад авчихлаа, байнга уншиж баймаар..Маш их баярлалаа!

    ReplyDelete
  2. Òèéìýý öýöýí ìýðãýí ¿ãñ áèäíèé àìæèëòûí òàøóóð áèëýý Áàÿðëàëàà
    ×èíãèñ õààí:
    Ñàðóóë óõààíààñ èë¿¿ ñàéí íºõºð ¿ã¿é
    Ìóíõàã ñýòãýëýýñ èë¿¿ ìóó äàéñàí ¿ã¿é ãýäýã ¿ãèéã áè õýëýõ äóðòàé áèëýý õº ãýæ

    ReplyDelete
  3. Баярлалаа. Залхуурал гэгч нь хамгийн хүчтэй дайсан бололтой юм аа. Ойрдоо нэлээд тэмцэл хийгээд байгаа. :)

    ReplyDelete
  4. Санал нэг байна аа... гэхдээ байна ш дээ залхуурал бидний хөгжлийг илүү хурдасгасан байх гэж боддийш дээ... хүн угаасаа залхуу болохоор үүнийг л ашиглаад ухаантай хүмүүс янз бүрийн хялбарчилсан технологи сэдээд л хэ хэ... за би буруу л ярьж байх шиг байна... гэхдээ муу зүйл ээ

    ReplyDelete
  5. Тийм тал бий л дээ. Гэхдээ ялбарчилсан технологи ч сэдэхгүй залхуураад юу ч хийхгүй байвал мөн ч хэцүү еэ

    ReplyDelete
  6. Тэгвэл ч бүүр өнгөрлөө л дөө... жимсээ модноос түүгээд л амьдрахаас дааа хэ хэ

    ReplyDelete
  7. ямар ч юмыг одоо хийнээ гээд л шууд эхлэхгүй бол бодоод л явсаар байгаад хийснээсээ илүү ядардаг гэж ААВ хэлдийшт :D

    ReplyDelete

Миний бичсэн бичлэг танд өчүүхэн ч болтугай хэрэг болсон бол сэтгэгдлээ бичиж үлдээхийг хүсье. Баярлалаа :)