2009/03/11

PHP

PHP бол динамик вэб хуудсыг бүтээхэд зориулагдсан вэб програмчлалын хэл юм. Энэ хэлийг 1995 онд Rasmus Lerdof бүтээсэн бөгөөд цаашдын хөгжүүлэлтийг The PHP Group хариуцан ажиллууцаж ажилладаг байна PHP хэл нь PHP license гэдэг нэрийн дор гардаг үнэгүй програм хангамж хэдий ч GNU General Public License (GPL) лицензтэй таардаггүй ба PHP-г хэрэглэхэд тодорхой хязгаарлалтууд байдаг.

PHP нь Script маягийн хэл ба ялангуяа HTML кодчилолд суурилж вэб хөгжүүлэлтэнд хэрэглэгддэг хэл юм. PHP-ийн ихэвчлэн нь вэб сервер дээр суурилагдан ажилладаг бөгөөд сервер дээр хөрвүүлэгдсэний дараа РНР кодоос HTML хуудас бүтээгдэн бидэнд харагддаг. РНР-ийн гайхамшигт чанар бол бүхий л вэб серверүүд ба бараг бүх л үйлдлий систем, платформ дээр ажилладаг. Дэлхий дээр РНР-г ашиглан хийгдсэн 20 сая вэб сайт, РНР-г дэмждэг нэг сая вэб сервер ажиллаж байна.

Түүх

PHP гэдэг нь Personal Home Page гэсэн үгийн товчлол бөгөөд анх 1994 онд Common Gateway Interface binaries бүтээхийн тулд С хэл дээр Rasmus Lerdorf бичсэнээр түүх нь эхэлдэг. Тэрээр анх Perl хэлний script-д багахан өөрчлөлт оруулан өөрийн Personal HomeРage бүтээсэн байна. Энэхүү багажыг анх нь түүний вэб хуудсанд хичнээн хүн зочилж байгааг тоолон мэдээлэх зорилгоор хэрэглэжээ. Тэрээр эдгээр бинар кодуудаа PHP/FI бүтээх Form Interpreter хэмээн нэрлэж, илүү олон боломжуудаар хангаж өгөх болсон ба Өгөгдлийн сантай харьцах, динамик вэбийг бүтээх боломжтой болсон байна. Ингээд 1995 оны 6 сарын 8-д Lerdorf РНР-ийн release хувилбарыг олон нийтэд дэлгэн тависанаар РНР-ийн хөгжил нь эрчээ авчээ. Энэ release хувилбар нь РНР 2 нэртэй байсан ба өнөөгий РНР-ийг үндсэн функцуудийг агуулж байжээ. Түүнд Perl-тэй адил төстэй хувьсагчууд, form handling ба HTML-тэй хамтран хэрэглэгдэх боломж байв. Бичиглэл(syntax) нь Perl-тэй талууд нэлээд байсан ч түүнийг бодвол хязгаарлагдмал, энгийн, илүү болхи байсан юм.

Израйлын Technion IIT компаний хөгжүүлэгчид болох Zeev Suraski, Andi Gutmars хоёр РНР-г сул талуудыг засаж янзлан 1997 онд РНР 3 -ийг гаргасан ба нэрээ өөрчлөн PHP: Hypertext Preprocessor болов. Хөгжүүлэлтийн баг нь албан ёсоор PHP/FI 2 -ийн бета туршилтын хувилбарыг 1997 оны 11 сарын 2-нд гаргажээ. Дараа нь РНР 3-ийн нийтийн тест эхэлсэн бөгөөд жинхэнэ хувилбар нь 1998 оны 6-р сард гарсан. Suraski, Gutman нар
РНР-ийн цөмийг шинээр бүтээн Zend Engine-ийг 1999 онд бүтээсэн бөгөөд Израйлын Ramat Gan хотод Zend Technologies-г байгуулсан ажээ.


2000 он 5-р сарын 22-нд РНР 4, Zend Engine 1.0 хамт гарсанаар РНР нэлээдгүй хүчирхэгжсэн ба 2004 оны 6 сарын 13-нд мөн РНР 5, Zend Engine 2 хамтдаа гарчээ. РНР 5 дээр Объект Хандалтат Програмчлалын Технологийг оруулсанаараа нэлээд онцлогтой болж чаджээ. Хамгийн сүүлчийн сайжруулалтыг РНР-ийн хуучин хувилбар болох РНР 4 дээрээ хийсэн бөгөөд 2008 онд РНР 4.4.9 хувилбарыг гаргасан юм. Үүнээс цааш РНР 4 дээр хамгаалалттай холбоотой сайжруулалт хийгдэхгүй гэнэ.

2008 онд гаргасан РНР 5 хувилбар нь зөвхөн хөгжүүлэгдэж байгаа гүйцэд биш тогтвортой хувилбар(Stable version) юм.

Мэдээллийн эх сурвалж: WikiPedia, the free encyclopedia

7 comments:

  1. Гоё блог байна шүү, их сэтгэл гаргадаг нь харагдаж байна, дөнгөж 17 настайдаа ийм сайн байна гэж бодсонгүй шүү

    Амжилт хүсье.

    ReplyDelete
  2. Урам өгч сэтгэгдэл үлдээсэнд маш их баярлалаа.

    ReplyDelete
  3. Сайн байна уу? Nice post. Энэ Php HTML-ээс хэр өөр юм?

    Бас өөр нэг асуух юм байна. Яаж блогныхоо template-ийг өөрчлөх уу? Source кодоор нь нилээд оролдож үзлээ . Болдоггүй ээ. :)

    ReplyDelete
  4. Сайн уу? РНР нь вэб аппликэйшн бүтээхэд зориулагдсан програмчлалын хэл юм аа. Динамик вэб хийнэ гэсэн үг.

    Жишээ нь блогт комент үлдээхэд текст бичих хэсэгт коментээ бичээд, нэр, нууц үгээ оруулаад publish дээр дарахад санд хадгалагдана гэдгийг програмчилж өгч байгаа юм. Харин HTML-ийг нэг л бичсэн бол source code-оо өөрчлөхөөс нааш өөрчлөх боломжгүй байдаг шүү дээ.

    Template-ийг интернэтээс ухаж байгаад өөрт таалагдсан загвараа олоод XML өргөтгөлтэй файлыг нь татаж аваад доторх мэдээллийг нь хуулаад source-г дараад хуулчихна. Жижиг өөрчлөлтүүдийг бол кодоо харж байгаад өөрчилж болно оо.

    Энд зураг хөрөгтэй заавар байна. Good Luck!

    ReplyDelete
  5. php-n hicheeluudeesee oruulj ogooch, bi php surch ehelj bgaamaa

    ReplyDelete
  6. PHP delgetsend hewleh arga oruulaad og

    ReplyDelete
  7. @gantulga:

    Learning PHP гэсэн шошгонд PHP эхнээс нь судалсан хичээл байгаа ;)

    http://it.gansukh.com/search/label/Learning%20PHP?max-results=8

    ReplyDelete

Миний бичсэн бичлэг танд өчүүхэн ч болтугай хэрэг болсон бол сэтгэгдлээ бичиж үлдээхийг хүсье. Баярлалаа :)