Тодорхойлолт: Тоог дүрсэлж бичих болон тоон дээр хийх үйлдэл хийх дүрмүүдийн системийг тооллын систем гэнэ.
2-тын тооллын систем дэх тооны төгсгөлд В (binary буюу 2 гэсэн үгийн товчлол)
8-тын тооллын системийн тооны төгсгөлд О (octa)
16-тын тооны төгсгөлд Н (hexa)
Бидний авсан жишээгээр 35 = 100011В гэж гарсан.
35 = 2^5+2^1+2^0=100000 B + 10 B+ 1 B = 100011 B
Харин 2-тын тооллын системээс 10-тын тооллын системд шилжүүлэхэд 2-тын тооны эхний цифрээс эхлэн тухайн цифрийг түүний ард хэдэн орон байгаа, тийм удаа 2-ыг зэрэг дэвшүүлэн үржүүлж нэмнэ.
Жишээ нь: 101011011 B = 1*2^8 + 0*2^7 + 1*2^6 + 0*2^5 + 1*2^4 + 1*2^3 + 0*2^2 + 1*2^1 + 1*2^0 = 256 + 64 + 16 + 8 + 2 + 1 = 347
2-тын тооллын системээс 16-т руу, 16-таас 2-т руу эсвэл 2-тоос 8-т, 8-таас 2-т руу шилжүүлэхэд доорхи хүснэгнийг ашиглан шилжүүлж болно.
2-тоос 16-т руу шилжүүлэхдээ сүүлээс нь 4, 4 оронгоор нь тасалж, түүнд харгалзах утгуудыг залгаж бичнэ. Жишээ нь: 100 ' 1111 ' 0110 B = Н 4F6 16-таас 2-т руу шилжүүлэхдээ цифрүүдэд харгалзах 4, 4 оронгуудыг залгаж бичнэ. Жишээ нь: Н 3F7 = 11 ' 1111 ' 0111
2-тоос 8-т руу 10 ' 111' 110 = 276 O
8-таас 2-т руу 345 = 11 ' 100 ' 101
сайн уу бичлэг чинь хэрэг болсон гэхдээ өшөө дэлгэрүүлбэл өшөө дажгүй болхоор байна. мартсан юмаа сэргээж авлаа баярлалаа хүснэгтүүдийг бүх тооллын систем гаргавал бүр л сайн байна.
ReplyDeleteuneheer ih bayarlalaa
ReplyDeletePS:ushuu ihiig bicheerei
ha oilgoson bayrla jihshig>>
ReplyDeletethe best
ReplyDelete