2008/10/14

Шинээр бүтээгдсэн хүн дүрст робот-Mahru


Энэ сарын 13нд дэлхий дахины сонирхлыг татсан мэдэгдлийг Солонгосын Шинжлэх Ухаан Технологийн зохион бүтээгчид хийсэн нь Mahru хэмээх бүжигчин робот юм.
Mahru нь юугаараа бусад роботоос онцлог болсон нэг зүйл гэвэл дуу чимээ, үнэр үнэртсэн үед уруул, хөмсгийн хөдөлгөөнөөрөө хариу үйлдэл үзүүлдэг, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж чаддаг ба алхах үед нь түүний гарын хөдөлгөөн нь огтхон ч саад болдоггүй явдал юм.

"Мару бүжиглэж, хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэн ажиллах авьяастай...", "Гэрийн ажил хийдэг humanoid роботууд худалдаанд гарах боломж нээгдлээ" хэмээн төслийг удирдсан багийн ахлагч Юү Бам Жэ мэдэгдсан байна.

Мару нь хүний хөдөлгөөнийг тэмдэглэж аваад дуурайж хөдөлгөөн хийх, түүнд хүрч саад болсон зүйлсийг гараараа өөрөөсөө холдуулах системээр програмчлагдсан ажээ.

Одоо бас Mahru-M роботыг нэмж хийсэн бөгөөд энэ робот нь хүний хүсэлтээр юм авчирч өгч чаддаг болж байгаа гэнэ.

Мэдээллийн эх сурвалж: http://news.yahoo.com

2 comments:

  1. Ikh heregtei medeeleltei blog bolson baina. Blogiin chini linkiig ooriin blog deeree bairshuulav.

    ReplyDelete
  2. Баярлалаа багш аа. Би цаашид байнга хэрэгтэй мэдээллийг блог дээрээ байршуулж байхыг хичээнэ ээ.

    ReplyDelete

Миний бичсэн бичлэг танд өчүүхэн ч болтугай хэрэг болсон бол сэтгэгдлээ бичиж үлдээхийг хүсье. Баярлалаа :)