2011/07/20

All Images has been converted to PDF!

Скайнердаж оруулсан хуудсууд гэх мэт зургийн файлаар байгаа зүйлсийг pdf рүү хөрвүүлэх шаардлага урьд нь нэлээд таарч байлаа. Үүнийг шийдэхийн тулд OpenOffice-оо нээгээд зургуудаа оруулаад хуудсаа дүүртэл нь сунгаад PDF file format руу хөрвүүлэх бодол хамгийн түрүүнд орж ирэв. Гарын арван хуруунд багтах тооны хуудас бол асуудалгүй. Гэтэл хэдэн зуу, хэдэн мянган хуудсыг гараар бэлтгэнэ гэдэг үнэхээр залхуутай ажил.

Залхуугийхаа хүчээр энэ талаар Google-с хайж үзтэл ImageMagick нэртэй гайхалтай програм байдаг юм байна.

$ sudo apt-get install imagemagick

гээд суулгачихна.

$ cd <зургууд байрлаж буй хавтас>

$ convert *.jpg foo.pdf

гэвэл тухайн хавтсанд байгаа бүх jpg өргөтгөлтэй файлуудыг дарааллаар нь foo.pdf болгож нэгтгэн хөрвүүлнэ. Гайхалтай хялбар биш үү?

Зөвхөн байгаа зургуудыг нэгтгэж pdf болгохоос гадна өнгөнүүдийн элдэв тохиргоо, маск, зургийн хэмжээг шахах, элдэв эффэкт өгөх, эргүүлэх гэх мэт зурагтай холбоотой бүхий л боломжууд өгөгдсөн юм байна. Үүнийг нь

$ convert -h

командаар дэлгэрэнгүй хараарай.

3 comments:

  1. Google Reader дээр comment биччихсэн чинь ийшээ орж ирдэггүй юм байна? Тэгээд энд үлдээвэл дараагийн хүмүүст хэрэгтэй байх гэж бодлоо.

    Зургуудыг PDF болгох нь ямар давуу талтай вэ? Жишээ нь хэмжээний хувьд, үгүй бол дараа дараагийн ашиглалтийн хувьд ч юм уу?

    ReplyDelete
  2. ta yamar mergejiltei we ? herweee It bol bi haya tanias turbo c iin bodlog asuuj bja bolohu ? herwe boloh bol yahoo id ga bicheed uldeechiheerei pls.

    ReplyDelete
  3. PDF-рүү хөрвүүлээд дараа нь буцаагаад файл болгож болох уу?

    ReplyDelete

Миний бичсэн бичлэг танд өчүүхэн ч болтугай хэрэг болсон бол сэтгэгдлээ бичиж үлдээхийг хүсье. Баярлалаа :)