2010/02/08

Proactive network Provider Participation for P2P (P4P)

"Архаг интернэтчид" маань Peer to peer (P2P) хэмээх ойлголтыг мэддэг, хэрэглээндээ ашигладаг байх гэж бодож байна.

Ерөнхий ойлголтыг энгийнээр тайлбарлавал бид интернэтээс өгөгдлийг байршуулж татахдаа ихэвчлэн ямар нэг тусгай зориулалтын сервер ашигладаг. Хэрэв тухайн серверийн үйл ажиллагаа доголдсон юм уу хаягаа өөрчилсөн бол татах боломжгүй болж хувирдаг. Харин P2P технологи нь 2000 оноос эхлэн хөгжиж эхэлсэн ба ISP, серверээс үл хамааран тухайн мэдээлэл байршиж буй бүхий л хэрэглэгчдийн компьютерээс өгөгдлийг солилцох, хуваалцах боломжийг олгон хостуудын ачааллыг хөнгөвчилсн шинэлэг технологи юм. Үүний хамгийн сонгодог жишээ гэвэл Торрент. Интернэтийн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн тоогоор тухайн файлыг зэрэг татаж, тухайн татсан файлыг бусад интернэт хэрэглэгчидтэй хуваалцдаг.

Хэрвээ торрент хэрэглэн юм татаж байхдаа анзаарсан бол down, up гэсэн 2 хурдны үзүүлэлт дэлгэцэн дээр гардаг. Up гэсэн хурдны үзүүлэлт нь таны компьютерээс бусад хэрэглэгчид татаж авч байгаа хурд юм. Нэг файл татаж авах үйл явц үргэлжилж байх явцад ч тухайн файлын татаж авсан хэсгээс чинь өөр хэрэглэгч татаж авах боломжтой.

Гэвч энэ технологийг хэрэглэгчид бид entertainment тал руу нь, ихэвчлэн том хэмжээний кино татах мэтэд хэрэглэдэгээс болж интернэт урсгалын ихэнх хэсгийг хэдхэн хүний файл татах үйл явц эзэлж, бусад хэрэглэгчдийн интернэсэд хандах урсгалыг эзлэх сөрөг тал анзаарагдах болсон байна. Үүний эсрэг ISP-уудаас P2P урсгалыг хаах, хязгаарлах арга хэмжээг авдаг тал бий. Үүнийг хөнгөвчлөх нэгэн шийдэл нь P4P(Proactive network Provider Participation for P2P) болсон байна.

P4P нь сүлжээний технологийг оновчтойг, илүү боловсронгуйгаар ISP дотроо зохион байгуулах юм. Зөвхөн ISP дотооддоо ч гэлтгүй ISP-ууд хоорондоо хамтран ажиллаж P2P-ээс болж гарч байсан асуудлыг шийдэх юм. Хэрэв Монголд P4P нэвтэрлээ гэхэд торрентоор татахад аль дэлхийн бөөр Америкт байгаа хэрэглэгчдийн компьютерээс татаж авах биш, хамгийн эхлээд тэр файлыг татаж авсан Монгол дахь хэрэглэгчид, цаашлаад азийн орнуудыхаа хэрэглэгчдээс татаж авах, тэдэнтай хуваалцах замыг эрэлхийлнэ гэсэн үг юм. Ингэснээрээ одоогийн 2P2 технологиос хэд дахин хурдан болгож сайжруулах боломжтой гэнэ.

P4P нь ISP, content distributor(агуулга түгээгч), P2P үйлчигээ үзүүлэгч байгуулагуудын хамтын нэгдлээс бүтэх ба ISP компаниуд нь iTracker хэмээх технолгийг ашиглана. Ингэснээр P2P дурийн peer-ээс татдаг байсныг илүү ойрхоноос peer-г сонгож татахаар оновчлолыг бий болгох юм.



Ашигласан холбоосууд: P4P (en.wikipedia.org), P2P (Wikipedia)

3 comments:

  1. зооз. Би ч сайхан худлаа бурдаг нөхөр юмдаа. Ядаж байхад чи азаартуулчихынмаа. :D

    http://iseke.blogspot.com/2010/01/searching.html

    ReplyDelete
  2. Даага далантай , бяруу булчинтай , он мэнд орж сар шинэдээ сайхан шинэлээрэй. Happy white moon of metal tiger year :D

    ReplyDelete
  3. peer to peer media streaming гэдэг шиг санагдаж байна. нөгөө өгөгдлийн бүтцээр хамгийн бага өндөртэй мод байхаа тэ?. их сонирхолтой технологи юм шиг байна лээ. гоё мэдээ байна. tnx

    ReplyDelete

Миний бичсэн бичлэг танд өчүүхэн ч болтугай хэрэг болсон бол сэтгэгдлээ бичиж үлдээхийг хүсье. Баярлалаа :)