2009/01/30

Онч мэргэн үгс 2

Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх юм уу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй.

М. Гёте

Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн, утга агуу болно.

Марк Твен

Бидний бодол санаа амьралыг хэрхэн төсөөлж байна, сайн, муу, баяр гутранги, ялан давамгайлсан эсвэл дуулгавартай юу гэдгээс л хамаардаг.

Марк Аврелий

Эрдэм чадлыг хичээн эс сурваас хэрэглэх цаг дор гэмшмүй
Эрүүл биеэ хичээн эс сувилбаас өвдсөн цаг дор гэмшмүй

В. Инжинаш

Хийж чаддаг зүйлээ байнга хийвэл хэзээ ч өсөхгүй. Харин хийж чаддаггүй зүйлсээ хийж байж та өснө.

Роналд Э. Осборн

Дундаж хүн цагийг хэрхэн өнгөрөөхөө л бодож явдаг бол авьяастай хүн түүнийг ашиглахыг чармайдаг.

Шопенхуар

Өрөвдөж байгаа нь биш тусалж байгаа нь л нөхөр

Томас Фюллер

Гай зовлон амсахгүй гэвэл ухаантныг түш,
Лай болдог хар санаатнаас хол яв.
Ухаантан мэргэд хор өгсөн ч хүртэж болгоо,
Угаас муу хүн эм өгсөн ч бүү хуурт.

Омар Хайяам

5 comments:

  1. би онч мэргэн үгсийг уншиж өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх маш дуртай л даа. Тэгээд хайж байтал өөрийн тань бичсэн үгс маш их таалагдлаа. Өөр олон блогоос олдсон ч уншигдах байдал нь эвтэйхэн болоод ч тэр үү таалагдсан байх. Мөн хэлсэн хүнийх нь нэрийг орхигдуулагүйд баярлалаа. Дахиж олон гоё афоризм нэмнэ гэдэгт итгэлтэй байна ^^

    ReplyDelete
  2. Хийж чаддаг зүйлээ байнга хийвэл хэзээ ч өсөхгүй. Харин хийж чаддаггүй зүйлсээ хийж байж та өснө.

    Роналд Э. Осборн -Энэ үг надад маш их таалагдлаа баярлалаа

    ReplyDelete
  3. Мэргэн үгийг уншиж өөрийн мэдлэг оюунаа тэлж үгийн утгыг ойлгож авна гэдэг агуу том гайхамшиг юм шигээ. баярлалаа чамд надад таалагдаж байна.

    ReplyDelete
  4. Хийж чаддаг зүйлээ байнга хийвэл хэзээ ч өсөхгүй. Харин хийж чаддаггүй зүйлсээ хийж байж та өснө.eniig copydood statu deeree tawichlaa...goe sanagdaal....

    ReplyDelete
  5. Маш зөв юм хийсэн байна, өргөжүүлэхийг хүсье

    ReplyDelete

Миний бичсэн бичлэг танд өчүүхэн ч болтугай хэрэг болсон бол сэтгэгдлээ бичиж үлдээхийг хүсье. Баярлалаа :)