2009/09/06

Python: Hello World


Аливаа програмчлалын хэлд суралцаж байгаа хэн бүхний хийдэг хамгийн эхний алхам нь Hello World мөрийг хэвлэх явдал байдаг гэвэл худлаа хэлсэн болохгүй болов уу. Хэрвээ та Windows хэрэглэгч бол Python-ы албан ёсны сайтаас татаж аваад суулгаж болно. Энэ хэл маань өөрөө нээлттэй эх бүхий програм хангамж болохоор болохоор мэдээж үнэгүй.

Python


Python програмчлалын хэл нь асар баялаг стандарт сан функцуудээр хангагдсан дээд түвшний програмчлалын хэлүүдийн нэг юм. Энэ хэлний гол уриа, үзэл санаа нь "remarkable power with very clear syntax" буюу "цомхон бичиглэлээр агуу агуу хүч чадлыг атгах" явдал юм.
Python хэл нь обьект хандалтат технологи, командын мөрнөөс ажиллах, өгөгдлийн динамик төрөл, автоматаар санах ойг удирдах зэрэг олон хүчирхэг боломжуудыг өөртөө агуулдагаараа Perl, Ruby, Scheme, Tcl зэрэг динамик програмчлалын хэлүүдтэй төсөөтэй. Зарим үед Python хэлийг скрипт байдлаар ч ашиглах боломж бий.

2009/08/22

Voltron Defender of the Universe Episode

Намайг 6-тай байхад, 97 оны үед юм уу даа. Монгол телевизээр орой болгон 6:10-аас бидний шүтээн болсон Японы хүүхэлдэйн цуврал кино "Волтрон" гардаг байж билээ. Цэцэрлэгээсээ энэ киногооо үзэх гэж яарч харина шүү дээ хэхэ. "Сансрыг хамгаалагч Волтрон" гээд л сүртэй нь аргагүй эхлэнэ. Одоо бодоход анги болгоны үйл явдал нь ерөнхийдөө нэгэн хэвийн. Хүн төрөлхтөн, харийхан хоёр шинэ гариг нээхийн төлөө тэмцэлдэнэ. Харийхан эхлээд энх тайван гэж хүн төрөлхтнийг "хошгируулж" байгаад нууцаар мангас робот хийгээд тэр роботыг нь Волтон маань хоёр цавчаад л сөнөөнө шүү дээ. Тэр үед сэтгэл мөн их хөдөлж байж шүү :)










Манай баатрын албан ёсны сайт: http://www.voltron.com/main.asp

2009/08/18

Never give up!

Хэнд ч юунд ч хэзээ ч битгий бууж өг.

2009/08/15

Apache friends:XAMPP

PHP дээр вэб урлагчдад зориулсан нэлээд хэрэгцээтэй програм хангамж нь XAMPP. Түүн дотор Apache(PHP), MySQL, PHPMyAdmin гээд гол хэрэгцээтэй програм хангамжууд нь цуг ирдэг нь тун дажгүй.

Windows-д зориулсан хувилбарыг татаж авах линк.

2009/08/14

You are not alone



Өөрийгөө ганцаардаж байна гэж бодож буй бүх хүмүүст зориуллаа(өөртөө ч гэсэн :)).

Та ганцаараа биш шүү. Би энд байна :)

Make me a sandwich

Эх сурвалж: http://battur.blogspot.com/