Англи хэл дээрх текст хэл дээр текстийг "машин"-аар хэлүүлэх хэрэгцээ шаардлага бишгүй л гардаг. Виндовс дээр Microsoft Sam гэдэг "залуу" бичсэн текстийг уншаад л өгдөг. Харин Ubuntu дээр Festival хэмээх програмын тусламжтай текст уншуулж болох нь ээ.
sudo apt-get install festival
командаар festival-аа суулгаад, ажилуулахдаа
festival
командыг өгсний дараа програмын консол гарч ирнэ.
Харин үүний дараа доорхи командыг өгч текстээ хэлүүлж авна даа.
(SayText "Hello World")