2010/04/30

PHP: Session-ы тухай && Login хийж нэвтрэх энгийн жишээ

Вэб програмчлалд зайлшгүй хэрэглэгддэг ойлголтуудын нэг нь Session юм. "Session" нь англи хэл дээр "хурал, чуулган" гэсэн утга илэрхийлдэг. Харин Вэб програмчлалын хувьд session гэдэг нь хэрэглэгч вэб үзэх(нэвтрэх гэх мэт) сервер дээр тухайн хэрэглэгчтэй холбоотой мэдээлэл(хувьсагч) сервер дээр үүсэх үйл явц хэмээн энгийнээр тайлбарлаж болох юм. Жишээ нь ямар нэг гишүүнчлэл бүхий сайтуудад уншигч, хэрэглэгчид өөрийн хэрэглэгчийн эрхээр нэвтрээд ижил хуудсуудаар "аялахад" тухайн хэрэглэгчид л хамаарах мэдээллүүдийг харуулдаг шүү дээ. Үүнийг session-ы тусламжтай програмчилдаг.

2010/04/03

PHP: Unicode тексттэй ажиллах

Өнөө үеийн бүхий л програм хангамжуудад юникод дэмждэг болсон нь маш өргөн боломжийг хэрэглэгчдэд олгодог. Unicode хэрэглээнд төдийлөн нэвтрээгүй үед Arial Mon фонт, Monkey гарын драйвер, RealMon аппликэйшнуудыг бүгдийг нь байнга тээж авч явах төвөгтэй гэмээр үе байв.

Үйлдлийн систем, цахим хөтөчүүд (web browser)-ууд юникод дэмжихгүй байсан нь вэб урлаачдад багагүй төвөг удаж байсан нь тодорхой. Багахан хэсэг хэсэг нь Arial Мон гэх мэт фонтоор бичээд бусад хэрэглэгчдэд(гадаадад байгаа дээр дурдсан хэрэглүүрүүийг хэрэглэх боломжгүй) уншихад төвөгтэй байдал үүсч арзайж гүйцсэн "Мотомборо хэл"-ээр бичсэн мөрүүд л харагддаг байж :D

Харин тухайн үеийн эх хэлээр нийтлэхэд хэрэглэгдэж байсан цорын ганц боломж нь local тэмдэгтүүдийг html код руу нь хөрвүүлж ашиглах явдал байв. Жишээ нь Гансүх гэсэн текстийг
Гансүх
гэсэн html код руу хөрвүүлж хэрэглэдэг байв. Dreamweaver гэх мэт хүчирхэг хөгжүүлэтийн багажуудад энэ код руу хөрвүүлэх боломж нь байсан ба вэб аппликэйшндаа энэ код руу хөрвүүлэх скрипт бичиж ашигладаг байсан болов уу.